Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/543023159ae0f72156e661.jpg

Ахуйн газ үнэртэж хоёр хүүхэд амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд “14 настай эрэгтэй хүүхэд татаж унаад нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус дүүргийн 26-р хороонд суух 15 настай эрэгтэй Ө нь ахуйн хэрэглээний газ үнэртэж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн ахуйн хэрэглээний газыг хурааж авчээ.

МөнБаянзүрх дүүргийн 23-р хороо, “Улиастайн гахайн байрны замын хажууд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн ням гаригт авч шалгахад тус хороондсуух 13 настай эрэгтэй Ж нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй. Хэргийн газраас эд мөрийн баримтаар гялгар уут нэг ширхэг, ахуйн хэрэглээний газ нэгийг хураан авчээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.70.37.34]

2017-09-05 20:13:44

хэлээд яриад байхад яая гэхэвдээ