etoim.mn
photos/72t77lmr7aovnejelg7e936mqo.jpg

“Хонконгоос гар утас, цахилгаан бараа Монгол руу зөөж амьдралаа залгуулдаг нэгэн монгол иргэнд өнгөрсөн тавдугаар Хятадын шоронд хоригджээ. Тэрбээр харийн шоронд 60 хоног өлсгөлөн зарласан байна. Үхэл амьдралын заагт ирсэн түүнийг Хятадын цагдаа нар насылкаар зөөж, буудалд аваачиж орхисон байсныг ар гэрийнхэн нь олж, өдгөө маш олон хүний тусламж дэмжлэгийн үр дүнд эх орондоо ирээд буй” гэх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан билээ. Тэгвэл энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамаас мэдээлэл өглөө.  

Тэд “БНХАУ-д эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаад эх орондоо ирээд байсан иргэн Б-ийн ар гэрийнхэн олон нийтийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл түгээж, энэ нь хоёр орны болон иргэд хоорондын харилцаанд сөрөг үр дагавар авчирч болзошгүй болсон тул залруулга мэдээлэл хийж байгаа юм” гэлээ.

Гадаад харилцааны яам “Монгол Улсын иргэн Б-тэй холбоотой асуудалд анхаарал хандуулж байгаа аж. Хулгайн хэргээр саатуулагдаж байх хугацаандаа эрүүл мэнд нь муудсан тул ар гэрийн хүсэлтээр бид удаа дараа БНХАУ руу хандаж байж наймдугаар сарын 18-нд хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эх оронд нь авчирсан.  Нийгмийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн тухайд түүнийг ирсний дараа хуурай дүү нь тараасан байсан. Ингэхдээ иргэн Б нь БНХАУ-ын шоронд хилс хэргээр саатуулагдаж, хууль хяналтын байгууллага нь шударга бус хандсаны улмаас 60 хоног өлсгөлөн зарласан гэх мэт ташаа мэдээлэл гаргасан нь маш харамсалтай. Тиймээс энэ талаар БНХАУ-ын Элчин сайдаар дамжуулан зөв ойлголт өгөхөөр ажиллаж байна. Бид ар гэрийнхэнтэй нь уулзсан. Гадаад харилцааны яаманд талархаж байгаагаа илэрхийлээд  нь энэ талаар залруулга мэдээлэл хийхээр болсон” гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх