Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/42s79sjofn92lv4es0kmjrqldb.jpg

16 жилийн өмнөх тайзны бүтээл эдүгээ дэлгэцийн бүтээл болж ийнхүү эргэн мэндлэх нь. Тодруулбал одоогоос 17 жилийн өмнө "Хувьсал" продакшны продюсер Г.Цоггэрэлийн санаачлагаар бичигдсэн МУСГЗ Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” зохиолыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулан 2001 онд Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа анх удаа тавьж байсан билээ. Уг бүтээлийг давхардсан тоогоор 300 гаруй мянган хүн үзэж, тухайн үед залуусыг байлдан дагуулж байсан "Надаар тоглосон хайр" жүжгийн гол дүрд СТА Д.Ганцэцэг, СТА Г.Амгаланбаатар, СТА С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан бол эдүгээ 16 жилийн дараа тайзны уг бүтээл дэлгэцийн бүтээл болж байна.

“Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрүүдэд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ. Харин киноны дууг дуучин Маралжингоо, Замбалгарав нар амилуулсан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх