etoim.mn
photos/p1booocn5hbu08gs19oru04mrq1.jpg

Америкийн поп од Тейлор Свифт саяхан гаргасан шинэ клипээрээ дөрвөн дээд амжилт тогтоолоо. Дуучин Адель болон Эд Ширан  нарын тогтоож байсан дээд амжилтуудыг Тейлор Свифт наймдугаар сарын 25-наас хойших дөрөвхөн хоногийн дотор эвджээ. Түүний өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан “Look What You Made Me Do” дууны клипийг онлайнаар дуу хөгжмийн үйлчилгээ үзүүлэгч “Spotify”-аар 10 129 087 удаа үзсэн байна. Энэ нь “Spotify”-аар ганц хоногийн дотор нэг клипийг хамгийн олон удаа үзсэн анхны тохиолдол гэнэ. />  Мөн энэ нь дуу хөгжим сонирхогчид “YouTube”-ээр  нэг өдрийн дотор хамгийн олон удаа үзсэн клип болсон байна. Тодруулбал, уг клипийг “YouTube”-ээр  24 цагийн дотор 39 сая гаруй удаа үзсэнээр дуучин Аделийн “Hello” дууны клипээрээ /27.7 сая удаа/  тогтоож байсан дээд амжилтыг  Т.Свифт эвдэж чадсан байна. Мөн Т.Свифтийн энэ дууны хадмал үгтэй клип нь нэг хоногийн дотор “YouTube” болон “Spotify”-аар хамгийн олон удаа үзсэн клип болсон байна. “Look What You Made Me Do”  бол Т.Свифтийн 11 дүгээр сард гаргах “Reputation” цомогт нь багтах дуу юм.

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх