Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/6u5a4vijnoitdtqmdnj0apt3q4.jpg

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Хэргийн тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байгаа аж.  сэжигтнийг  Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран Баянхошуунаас баривчилжээ.

Баянгол дүүргийн VI бичил хороололд “Доцент” гэх хочоороо танил болсон, нэг бус удаа ял шийтгүүлсэн М.Мөнхбат гэдэг залуу найз Г болон М.Нарангэрэл нартай Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байдаг гэртээ архи уужээ. Шоронд сууж байснаа гайхуулж, талийгаач Г-тэй маргалдан хутга барин дайрч хүзүүг нь зүсэж гэмтээсэн байна. Үүнийхээ дараа алхаар цохиж, цээжинд нь хутгалан хэрцгийгээр бүрэлгэжээ.

Улмаар М.Нарангэрэлийг “Хөнжилд боогоод нуу, энэ газрыг цэвэрлэ. Энэ хэргийн талаар хэн нэгэнд ярьсан байвал чамайг ч ийм болгоно шүү” хэмээн сүрдүүлжээ. Тэд хамтран талийгаачийн цогцсыг хашаандаа байсан 70-20 УБВ дугаартай “Мерседес бенз” маркийн машины тээшинд нуусан нь муудаж, хавь орчиндоо үнэртэж эхлэхэд цагдаагийхан сэжиглэж эхэлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх