etoim.mn
photos/7c1jacj5rp79t4r8aa38uu0qo4.jpg

Зам тээврийн сайд асан А.Гансүхийг Ерөнхийлөгчийн Х.Баттулга өөрийн бие төлөөлөгчөөрөө томилсон билээ. Тэгвэл шүүхээс А.Гансүхийн хавтаст хэргийг буцаажээ.  А.Гансүхийг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн.

Улмаар прокуророос уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан ч анхан шатны шүүхээс уг хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг хийхгүйгээр мөрдөн байцаалтад буцаасан.  Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийн эсрэг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. 

Шүүх хурал зургаадугаар сарын 20-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн болсон. Гэвч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул А.Гансүх нарын хэрэг өнөөг хүртэл прокурорын хяналтад байгаа талаар АТГ-аас мэдээлж байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[182.160.1.49]

2017-08-26 03:56:09