Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1bo4e7b711ve92tl69410qh56n1.jpg

Өмнөговь аймагт он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 17 хүн амь насаа алдаж, 20 орчим иргэн эрүүл мэндээрээ хохирчээ.  "Осол гаргаж байгаа нийт жолооч нарын 60 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуус байгаа. Тэд ихэвчлэн хурд хэтрүүлсэн байгаа юм. Суурингаас гадна зам дээр 80 км/ц-ийн хурдтай явна гээд замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг иргэд ялангуяа залуус үүнээс хэтрүүлэн осол аваар их гаргаж байна.  Мөн эмэгтэй жолооч нар зам тээврийн осол гаргаж байгаа. Зөвхөн энэ сарын сүүлээр гэхэд гурван эмэгтэй жолооч хурд хэтрүүлсний улмаас онхолдож өөрөө, үр хүүхдээ гэмтээсэн байна. Иргэдийн бас нэг зам тээврийн осол гаргаж байгаа шалтгаан нь хэт ядарсан үедээ жолоо барих асуудал их байна" гэж ЗЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Чулуунбаатар ярилаа. Он гарснаас хойш зам тээврийн ослын нийтдээ 144 үйлдэл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт бүртгэгдсэн байна. Үүний 30 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байгаа гэнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх