etoim.mn
photos/4t0oeig7s03vbvoltdmnd1p4ju.jpg

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичигт МАН-ын 16 төлөөлөгч гарын үсэг зурсанаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл уг бичигт НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж, “60 тэрбумын” гэх асуудалтай холбогдуулан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэсэн. Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Манай бүлэг 34 төлөөлөгчтэй.  Гарын үсэг зурсан гишүүдийн 16 болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй.

Тэгээд ч НИТХ-ын дарга Ц.Сандуйг хууль эрх зүйн үндэслэл байхгүй. “60 тэрбум” төгрөг босгох тухай ярьсан бичлэгийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Дуусаагүй байгаа. Тэгээд ч энэ асуудал нам дээр шийдэгдээгүй. Өнгөрсөн 7 хоногт намын  Удирдах зөвлөл хуралдсан. Тус хурлаар хариуцлага тооцох асуудал байхгүй. Их хурал хуралдах хүртэл энэ талаар шийдвэр гаргахгүй. Ямар нэг асуудлыг эцэслэж шийдэгүй байхад сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. АН бүлгийн хийсэн мэдэгдлийг үзсэн. АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна” гэсэн байна.

НИТХ-ын хурал сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт хуралддаг дэгийн дагуу энэ сарын 31-нд хуралдана. НИТХ-ын нийт 27 төлөөлөгч Ц.Сандуйг огцруулах асуудалд гарын үсэг зурсан тул 31-нд болох хуралдаанаар хэлэлцэгдэх нь тодорхой хэмээн мэдэгдсэн. Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ийм хурал болохгүй гэв. НИТХ 8, 9 дүгээр сард хуралдахгүй байх шийдвэр гаргасан. Яаралтай ажил гарвал ээлжит бус хуралдааныг зохион байгуулна. Нам Их хурал хуралдах хүртэл энэ талаар шийдвэр гаргахгүй гэсэн болохоор ийм хурал болохгүй болов уу гэжээ.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[46.236.77.248]

2017-08-26 05:15:14

pizda bnaa chi