etoim.mn
photos/20800005_911352015669165_1694564257066269733_n.jpg

Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна. Энэ ажлыг Орхон аймагт 3 үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр сумдын бүсчилсэн хэлэлцүүлгийг Баян-Өндөр соёлын төв, МУИС-ийн Орхон сургууль, Хүүхэд залуучуудын театрт нэгэн зэрэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт гэр хорооллын 14 баг, хотын төвийн 7 багийн иргэд өргөнөөр оролцлоо.  Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү хүрэлцэн ирж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн санал дүгнэлтээ товчхон илэрхийлэв.  Тэрээр Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс болохоо Үндсэн хуулиараа баталгаажуулсан түүхэн үйл явдлын гэрч, Үндсэн хуулийг батлалцсан олон депутатын нэг бөгөөд хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ: "Үндсэн хууль" бол Монголчуудын амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Эрс өөрчлөлт дагуулсан хууль ч гэж хэлж болно. Монгол Улсыг өөрчлөх шинэ үзэл баримтлал, зарчмууд Үндсэн хуульд тусгагдсан. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулахыг зорьсон. Хууль тогтоох байгууллага, шударга шүүхийн тогтолцоог болон орон нутгийн захиргаа, өөрөө удирдах ёсыг бий болгохыг зорьсон. Эдгээр бүх зорилго өнөөдөр хэдийнээ бий болсон байна. Харин Дэлхий нийтээрээ хурдацтай хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед Үндсэн хуулиа улам боловсронгуй болгох шаардлагатай хэмээн илэрхийлсэн. Иргэдийн хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой саналаа ажлын өдрүүдэд харьяа багийн ажлын албаараа дамжуулан цаасан хэлбэрээр болон цахим сүлжээгээр дамжуулан саналаа илэрхийлэх боломжтой юм. Цаашдаа 8 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын Тамгын газраас бүсчилсэн хэлэлцүүлгийг Уурхайчин соёлын ордонд 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.

  Мөн 08 дугаар сарын 31-ний өдөр багуудын хэмжээнд дахин зохион байгуулагдах юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх