etoim.mn
photos/2r7h7p083nvec317vkloo3edc.jpg

Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдонгуутаа л орон сууцаа 180 сая төгрөгөөр тохижуулсан, 300  гаруй сая төгрөгийн машин худалдаж авсан нь илэрч байсан Х.Бадамсүрэнг АТГ-ынхан онилоод авчээ.

Хэдийгээр тэрбээр “Би ам.доллараар цалинждаггүй. Гурван сая төгрөгийн цалин авч байгаа” хэмээн удаа дараа мэдэгдсэн ч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нь “Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн захирлууд 20 мянган ам долларын цалин авдаг байсан. Харин Х.Бадамсүрэнд 10 ам доллар буюу өнөөгийн ханшаар 25 сая төгрөгийн цалин өгөхөөр болсон” тухай өөрийн биеэр мэдэгдсэн байдаг.

Тэгвэл тэрбээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлжээ. Түүнийг “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн эзэмшилд байсан лицензүүдийг БНХАУ-д хууль бусаар худалдсан байж болзошгүй хэмээн хянаж, шалгахаар болсон тухай мэдээлэл байна.  Тэрээр 1994 онд Орос Монголын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар томилогдож, 12 жил ажилласан юм. Тэрбээр 2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган долларын авилга авсан, мөн Шижир алт ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял сонсож байсан юм. Гэвч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, замхаруулсан байдаг.

Түүнчлэн “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаярын хамт “зохицуулсан” олон лицензийн асуудал Х.Бадамсүрэнгийн намтарт бий. Улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг “хоосон” гэж хуурамч баримт үйлдэн авч үлдээд, өөрсдөө зарсан байдаг. Бор-Өндөрийн Баргилтын орд энэ хоёр хүний гараар орж, хэтэвчийг нь зузаалсан хэргийг тухайн үед хуулийнхан шалгаж байсан ч мөн л замхарсан.  Түүнийг УИХ-ын гишүүн байхдаа ч Өмнөговийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн бол Х.Бадамсүрэн гэж ярьдаг. Тэрээр уг ордыг Алтайн бага уулсын дархан цаазат бүсэд багтдаг байсныг хасуулж, бүр тавиадхан км-ийн зайнд хилийн боомт нээж өгөхөөр хөөцөлдөж байсан гээд түүний талаарх бараан мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрсөөр байдаг билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

andu

[66.181.176.50]

2017-08-18 06:02:46

Шал худлаа мэдээлэл байна. Гүтгэлэг, ингэж мэдрэлтэхээ болио, хэн бичсэн нь мэдэгдэхгүй нэргүй мэдээллээр хүн гүтгэхээ зогсоо, үнэн юм бол айхгүй нэрээ тавиач, хүний нэр төрд халдсан нэрээ нуусан танай сайтын бичээч ичээсэй.

mgl

[202.9.41.143]

2017-08-17 22:33:19

hogiin shaar yum daa.

Зочин

[124.158.79.173]

2017-08-17 18:47:24

Zow muu NOWSH-g SHOROND HII

зочин

[203.91.118.180]

2017-08-17 18:28:35

шалга новшийг