etoim.mn
photos/7dr1a5o4p4trn7tb8pdekritct.jpg

Өчигдөр буюу наймдугаар сарын 16-ны өдөр Эрдэнэт хотод өсвөр насны хоёр охин есөн давхар орон сууцны дээвэр дээрээс үсэрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.  

Охидод яаралтай эмчилгээ хийхээр өчигдөр Улаанбаатар хотоос Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг Эрдэнэт хотод очиж ажилласан байна. Харамсалтай нь охидын нэг нь өчигдөр 17:00 цагийн орчимд нас баржээ. Одоогоор нөгөө охины биеийн тун тааруу   тархи, нуруу нугасны хүнд гэмтэлтэй байгаа аж. 

Биеийн байдлаас шалтгаалан хот руу тээвэрлэн гэмтлийн эмнэлэгт авч ирэх эсэхээ шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх