etoim.mn
photos/3iiq2u6vp47g9hk917fnnnngc.jpg

Олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгмийг сэрдхийлгэсэн зураг, бичлэг, мэдээ, мэдээллийг түгээхээс татгалзахыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Гэмт хэрэг, амиа хорлолттой мэдээллийг нийгэмд түгээснээр үзэл бодол, төлөвшөөгүй хүүхэд залууст буруу үлгэр дуурайл болох муу үр дагавар олон гардаг байна.

Тиймээс аливаа муу муухайг бус "АМЖИЛТ ГАРГАСАН ХҮҮХДҮҮДИЙН ТУХАЙ ИЛҮҮ ИХ БИЧЬЕ. ТЭДНИЙ БИЧЛЭГИЙГ ШЭЙР ХИЙЖ, ҮЕ ТЭНГИЙНХЭНД НЬ ҮЛГЭР ДУУРАЙЛ БОЛГОЁ" гэсэн уриалгыг гаргалаа.

ӨСВӨР НАСНЫ ОХИД ХӨВГҮҮДТЭЙ ЭЦЭГ ЭХ БОЛОН БАГШ НАРТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүүхэд өсвөр насанд хүрэхэд тэдний бие физиологи, сэтгэл санаа, нийгэмшил, бие хүний төлөвшил зан үйлд олон өөрчлөлтүүд бий болж, зарим нь өөртөө сэтгэл хангалуун байхад, зарим нь сэтгэл дундуур, өөрчлөлтөө хүлээн зөвшөөрөхгүй байх нь элбэг тохиолддог  нь “түр зуурын хямрал” юм.

Хамгийн гол нь энэ үед өсвөр насныханд гэр бүл, сургууль хамт олон, үе тэнгийнхний зүгээс өөрийг нь ойлгож, дэмждэг тогтвортой, найдвартай, итгэлтэй харилцаа чухал байдаг.

Иймээс Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өсвөр насны охид хөвгүүдтэй эцэг эх болон багш нарт дараах зөвлөгөөг өглөө.

  • Түүний анд нөхөр, дотны найз, зөвлөгч нь бай.
  • Тэдэнд дэмжлэг үзүүлэн, тусламж, урам, сайшаал үзүүлж бай.
  • Шаардлагаа ойлгуулж, хүндлэх харилцаатай хослуулах.
  • Тэдэнтэй бүтээлч, илүү сонирхолтой хэлбэрээр ажиллаж анхаарлыг нь өөртөө хандуул.
  • Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олго.
  • Тэдний сөрөг үзэгдлүүдэд /мансууруулах бодисын хэрэглээ, залуусын сөрөг зан үйл гэх мэт/ шүүмжлэлтэй хандахдаа тоглоом, сэтгэл зүйн дасгалын аргыг ашигла.
  • Тэдний хүсэл сонирхлыг хөгжүүлэх, бие даасан байдлыг нь дэмжээрэй

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх