Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/249jsufu8qn9if9bi7euk5t5k0.jpg

Фулхэм клубын ихэр ах дүүс Английн хөлбөмбөгийн ертөнцөд багагүй шуугиан тарьж байна. Райан болон Стивен Сессеньон нар энэ жил 17 настай бөгөөд өнгөрсөн V сард хоёул анхны мэргэжлийн гэрээгээ байгуулсан юм. Насны ангилал тус бүртээ Английн шигшээ багт дуудагдаж байгаа тэдний төлөө Английн хэд хэдэн баг санал илгээсэн ч тухай бүртээ татгалзсан хариу сонсч байна.

Дөнгөж өчигдөр Премьер лигийн Тоттэнхэм клуб зүүн жигүүрийн хамгаалагч Райан Сессеньоны төлөө 25 сая фунт санал болгосон ч бүтэлгүйтжээ. Учир нь Фулхэм клуб уг саналыг хүлээн аваагүй байна. Маурисио Почеттиногийн баг мөн нөгөө ихэр Стивен Сессеньонийг сонирхож байсан гэнэ. Хэдий Райаны байрлал дээр Бэн Дэвис, Данни Рөүс нарын шилдэг тоглогчид байгаа ч ирээдүйтэй залууг эрт авах гэсэн оролдлого ийнхүү бүтэлгүйтжээ.

Райан өнгөрсөн улиралд Фулхэм клубын төлөө 30 тоглолтод орж 7 гоолыг оруулснаас гадна Английн залуучуудын шигшээ багтай хамт Дэлхийн аварга болж, тэмцээний мэргэн буучаар шалгарсан билээ. Харин Стивен энэ жилээс эхлэн Фулхэм клубын төлөө тоглохоор мэргэжлийн гэрээ үзэглээд байгаа юм.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

chimeg

[202.70.33.242]

2017-08-17 08:42:06

yun huurhen yum be