etoim.mn
photos/p1bnkkrics1ioo1oa01s241ikdnbm1.jpg

Шведийн баруун нутагт орших Еда хотод маш ховор төрлийн цагаан зүсмийн хандгай олж харахын тулд Ханс Нилсон гэгч эр 3 жилийг зарцуулжээ. Өнгөрсөн долоо хоногт түүнд аз тохиож, хоёр өдөр дараалан цагаан хандгайтай тааралдсан байна.  Х.Нилсон анх удаа хандгай хараад үнэхээр мэл гайхжээ. Хоёр дахь өдөр нь тэрбээр бэлтгэлтэй байж, хандгайг хармагцаа видео камераараа хандгайн бичлэгийг яг бодит байгаагаар нь хальсанд буулган авчээ.  />  Швед улсад 400 мянга орчим хандгай байдгаас бараг 100 орчим нь цагаан хандгай байдаг тухай "BBC" агентлаг мэдээлсэн бөгөөд тэдний зарим нь бор өнгийн нөсөө үүсгэгч ялгаруулдаггүй тул үс нь өнгөгүй байдаг аж.  Орон нутгийн тайланд дурдсанаар олон тооны хандгайнд ихэвчлэн бор туяатай цагаан өнгийн үс ургадаг гентэй байдаг. Цагаан зүсмийн хандгай харсан анчид цочирдсондоо болоод агнаж чаддаггүй учир байгалийн шалгаралаар тооны хувьд өссөн байх гэж Үндэсний газарзүйн сувгаар тайлбарлажээ.  Шведэд байдаг уг хандгайг хүнээс өөр устгаж үгүй болгох араатан байхгүй. Хэдийгээр энэ хандгай энэ долоо хоногт олон улсын мэдээний нэг том сэдэв болж байгаа боловч маш ховор зүсийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй байсан байх. Хандгай өнгө зохицол сайтай амьтан юм.

Монцамэ 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.212.117.68]

2017-08-16 16:32:52

Энэ бол ховор төрөл биш нэг төрлийн өвчин биз дэ. Африкт хүртэл ийм цагаан хүүхэд төрдөг. Харамсалтай нь тэд түүнийг чөтгөр байна гээд .....

Зочин

[122.201.21.11]

2017-08-16 15:04:26

albionos gedeg biluu aris us ni ongo ordoggui gajigiig.t

Anchin

[103.229.122.176]

2017-08-16 14:47:34

Buudii