etoim.mn
photos/vcjps0dr8v79tcmpfn0jd2uak.jpg

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "мунзуй" хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хаалттай эхэллээ.

Шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр буруутгагдан саатуулагдсан юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.2, 125.2, 261.1-т зааснаар буруутган шүүж байна.

Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа зүсээ хувирган, Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ руу хил давах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн алба хаагчид баривчилсан билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[103.20.152.202]

2017-08-14 18:00:14

niigemd iim xulgaich nariig bailgax xereg bgaa um uu.bygdiinx neriig gargaj bgaad buudan xoroovol yasiin .garlagatai um bish,