etoim.mn
photos/p1bn85jibmsh1lld1ubd1nvb1a773.jpg

Японы эрдэмтэд хүний тархины нейрон холбоосуудыг чангалж, сулруулах аргыг олсон ба ингэснээр сэтгэцийн олон хямралыг эмчлэх итгэл найдварыг өгч байгаа ажээ. Уг судалгааг 8 дугаар сарын 7-нд “Cerebral Cortex” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Энэ судалгааг хийсэн Киото хотын Олон улсын харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн эрдэмтдийн баг тэдний 2015 онд гарган авсан Functional connectivity neurofeedback training /FCNT/ арга нь тархины үйл ажиллагааны холбоог сулруулах мөн чангаруулах чадвартай төдийгүй хүний таних мэдэх чадварт нөлөөлдөг болохыг батлах зорилго тавьжээ. Neurofeedback-ийг мөн сэтгэцийн хямралыг эмчлэхэд ашигладаг байна. Neurofeedback буюу нейробиологийн буцах холбоо нь тархинд явагдаж буй процессын төлөв байдал, өөрчлөлтийг харуулдаг төдийгүй тархины хэмнэл, долгионы хэлбийц, тэдгээрийн эмх дарааллын талаарх мэдээллийг өгдөг нь эмчилгээнд тустай байдаг байна. FCNT арга нь сэтгэцийн хямрал алдагдлыг эмчлэх өнөөгийн хэрэглэж буй аргуудаас илүү үр дүнтэй эмчилгээний арга бий болно гэсэн итгэл найдварыг төрүүлж байгаа юм. учир нь одоогийн байдлаар сэтгэцийн хямрал алдагдлыг эмчлэхэд ашиглаж буй эм бэлдмэлүүд болон когнитив хандлагын сэтгэцийн эмчилгээ нь тархины ажиллагаанд бүхэлд нь нөлөөлдөг болохоос доголдсон аль нэг тодорхой хэсэгт үйлчилдэггүй аж. Эрдэмтэд туршилтанд оролцож буй хүмүүсийг хоёр хэсэгт хуваажээ: нэг бүлгийнх нь зорилго тархины тодорхой хоёр хэсэг хоорондын холбоог чангаруулах, нөгөө бүлгийн нь эсрэгээрээ сулруулах явдал байжээ. Туршилтад оролцогч бүр дөрөв хоногийн туршид тусгай дасгал сургуулилтыг хийсэн байна. гарсан үр дүн нь тархины доторх үйл ажиллагааны холбоонууд нь ихээхэн өөрчлөгдсөн болохыг харуулжээ. Дээрх дасгал сургуулилт нь дараахь даалгавараас бүрдсэн аж: эхлээд 14 секундын турш оролцогч дэлгэц дээрх “=” тэмдгийг харах ба улмаар “=” нь “+” тэмдгээр солигдоно. Ингэж солигдонгуут оролцогч дахиад 14 секундын туршид дотроо эрхий хуруугаа бусад хуруунуудаараа ээлжлэн товшиж байна гэж төсөөлөн бодох ёстой /гэхдээ аль болохоор хурдан хурдан/. Ингэж төсөөлөхдөө хуруугаа жинхэнээс нь хөдөлгөж болохгүй, харин хуруунуудаа хөдлөж байна, хуруу гарын булчингууд ажиллаж байна гэж дотроо төсөөлөн бодно. Тархины үйл ажиллагааг тайван байдлын үеийн үйл ажиллагааны соронзон резонанст томографын тусламжтайгаар хянан бичжээ. Туршилтад оролцогчдод тэд даалгаварыг хэдийчинээ идэвхтэй хийнэ төдийчинээ дэлгэцэн дээр байгаа ногоон дугуй томорно гэж хэлжээ. Дээрх ногоон дугуйн хэмжээ нь тархины судлаж буй хэсэгт дохионы корреляцаас хамаарч байжээ. Туршилтанд оролцогчдын зорилго нь эдгээр дугуйнуудын хэмжээг аль болохоор том байлгах явдал байсан ба тэдний амжилтанд нь тохирсон мөнгөн урамшууллыг тэдэнд олгожээ. Үнэн хэрэг дээрээ, хоёр бүлэг оролцогчдын ногоон дугуйнуудын хэмжээ нь янз бүрийн үзүүлэлтээс хамаарч байжээ. Тархины сонгож авсан хэсгүүд хоорондын холбоо хэдийчинээ сул байна, ногоон дугуй нь төдийчинээ том болж байжээ. Тархин дахь холбоог нь чангаруулахын хүссэн нөгөө бүлгийн оролцогчдын хувьд уг холбоо нэмэгдэхийн хирээр ногоон дугуйн хэмжээ томорч байжээ. Дээрх туршилт оролцогчдын танин мэдэх /когнитив/ чадварт нөлөөлсөн эсэхийг нь мэдэхийн тулд тэднээр уг туршилтыг хийхийн өмнө болон дараа нь янз бүрийн даалгавар гүйцэтгүүлжээ. Ингэснээр үр дүнг нь харьцуулах боломжтой болжээ. нэг сорил нь анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нь тодорхойлж байсан бол нөгөө нь хэрэггүй субьектүүдэд анхаарлаа хандуулахгүй байх, гуравдахь Струпын сорил бөгөөд энэ сорил нь мөн л хүний анхаарлаа өөр зүйлд шилжүүлэх чадварыг тодорхойлдог байна. Судалгаанд оролцогчдын үр дүн нь нэлээд хэд хэдэн тохиолдлуудад когнитив функц сайжирсан болохыг батлан харуулжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.179.25.20]

2017-08-13 00:00:57

HEREVEE TA HUREELEN BUI YUMSIIG UGUISGEJ OR TAS OILGOHGUI BOLCHIHDOG BOL, TA ERUUL BISH PSYCHOPATH GESEN UG.

Зочин

[202.70.34.98]

2017-08-12 14:50:40

Япончууд ч болоогүй л байна даа. саяхан Америкаас ирсэн нейрологийн эрдэмтэд сэтгэл тогтоох бясалгал/буддизмын бясалгал/, иога хүний сэтгэл гутрал, сэтгэц тэр байтугай генийн түвшинд хүртэл маш сайнаар нөлөөлж байгааг тогтоосон. Лабораторын түвшинд тогтоосон гэж байсан. 1 сар тогтмол бясалгал хийхэд сэтгэл гутрал ор мөргүй алга болсон. Наад амиа их хорлодог Япондоо хэрэглээч