Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/cqefbutpv4o9h4b8vm7ufen34.jpg

Энэ сарын 8-ны өглөөний таван цагаас наймдугаар сарын 9-ны өглөөний таван цаг хүртэл нийтдээ 1705 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

Зун цагт иргэд орон байраа олон хоногоор орхин амралт зугаалгаар хөдөө орон нутгийг зорьдог. Энэ сиймхийг хулгайн гэмт хэрэг үйлдэгчид овжноор ашиглан эд хөрөнгөнд нь халдах тохиолдол нэлээдгүй. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хулгайн хоёр хэрэг шалгагдаж байгаа юм байна.

 

Тодруулбал "Хан-уул дүүргийн долдугаар хорооны Жаргалтантын тоотод хулгай орсон байна" гэх мэдээллийг иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад өгчээ Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны оршин суугч М-ийн өвчлийн сууцны цонхыг хагалан орж "FUNAI" /32 инч/ зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлсан байна. Уг хэргийг СХД-ийн 2-р хорооны иргэн Ц нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 13-р хорооны "Шувуун фабрикийн ... тоотод мал хулгайлж нуусан" гэсэн мэдээллийг өчигдөр шалгахад ХУД-ийн 12-р хороонд суух И-ийн хар халзан бухыг СХД-21 хороонд суух Б хулгайлсан байсныг илрүүлсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх