etoim.mn
photos/1502098036598832749ccf2.jpg

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 6-ны 05.00 цагаас наймдугаар сарын 7-ны  05.00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  Нийт 1705 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 57, зөрчлийн 1419, согтуугийн 403, зам тээврийн  ослын 229, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Дархан-Уул аймагт Хонгор сумын хоёрдугаар багийн Зулзага гэх газарт наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө эмэгтэй 19 настай А, эмэгтэй 23 настай С, эмэгтэй 20настай Ж нар мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн хэрэглэсэн үйлдлийг илрүүлэн Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна. 

Сэлэнгэ аймгийн “Мандал сумын нэгдүгээр дунд сургуулийн дээврийн засварын ажил хийж байсан Баянзүрх дүүргийн 19-р хороонд суух, "...” ХХК-ний туслах ажилтан эрэгтэй 36настай Ү нь энэ сарын 04-ний 06:00 цагийн үед гурван давхарын дээвэр дээрээс унаж гэмтэн, сумын эмнэлэгт хүргэгдэж очоод нас барсан” гэсэн мэдээллийг авч шалгаж байна.

Төв аймгийн Алтанбулаг сум Өгөөмөр баг Очир толгой гэдэг газар байрлах Зэвсэгт хүчний 311-р ангийн сургалтын талбайд дэлбрэлт болж, Баянзүрх дүүргийн 19-р хороонд оршин суух  эрэгтэй 48настай Б нь нас барж, тус сумын харъяат Т нь гэмтэж Цэргийн төв госпитальд хүргэгдсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээллийг наймдугаар сарын 04-нд авч шалгахад, Сүхбаатар дүүргийн аравдугаар хороонд суух  эрэгтэй 38 настай Ч-ийн баруун гарын сарвуунд Сонгинохайрхан  дүүргийн 22 хороонд суух  эрэгтэй 38 настай нь “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдан, хутгаар зүсэж гэмтээгээд зугатаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчний 101-р байрны зүүн замд “Toyoto Ist” автомашины жолооч эмэгтэй 32 настай О-д хутга тулган, автомашиныг нь  дээрэмдэн зугтсан. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.              

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэмтсэн хүн ГССҮТ-ийн тархи нуруу нугасны тасагт ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг авч шалгахад, Хөвсгөл аймаг Мөрөн сумын харъят  эрэгтэй 54настай Д-г тус цэцэрлэгт хүрээлэнд явж байхад нь 20 орчим насны эмэгтэй дугуйтай мөргөж гэмтээснийг шалгаж байна.                                                                                              Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо "59-р байрны орчим үл таних хүнд дээрэмдүүллээ" гэсэн мэдээллийг авч шалгахад, Баянгол дүүргийн  дөрөвдүгээр хороонд суух  эрэгтэй 41 настай О-ийг Баянгол дүүргийн гуравдугаар хороонд суух  эрэгтэй 34 настай М нь араас нь боож унагаж "Samsung Galaxy S-4" гар утсыг дээрэмдсэн хэргийг баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооны “байрны урд сүүдрэвчинд хүүдхүүд газ үнэртээд байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус  хороонд оршин суух  эрэгтэй 11 настай О, эрэгтэй 10 настай Б, эрэгтэй 17 настай Э нар ахуйн хэрэглээний газ үнэртэж байсан хэргийг шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх