Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4lntpal88lvhiec0ce5k3torta.jpg

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Наадам энэ сарын 04, 05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Гандантэгчилэн хийдэд зохион байгуулагдана.

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” наадмын үеэр Цагдаагийн байгууллага 300 алба хаагч, олон нийтийн цагдаа 10, 30 оюутан цагдаа, 4 морьт эргүүл, 20 машинтайгаар иргэдийн аюулгүй байдлыг ханган, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх юм байна.

Даншиг наадмын үеэр бага насны хүүхэд төөрөх, гадаадын жуулчид, иргэд хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа ажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх