etoim.mn
photos/cqefbutpv4o9h4b8vm7ufen34.jpg

Улаанбаатар хотын хэмжээнд наймдугаар сарын 2-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 2391 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 65, зөрчлийн 1991, согтуугийн 416, зам тээврийн ослын 335, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 45 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. 

Тухайлбал, Орон нутагт

Говь-Алтай аймгийн “Есөнбулаг сумын төвд “Toyota Prius-20” автомашины жолооч эмэгтэй 49 настай А нь тус сумын харъят нэг нас долоон сартай Н-г дайрч амь насыг нь хохироосон байна.

Сэлэнгэ аймгийн “Орхон сумын нэгдүгээр багийн нутаг Дархан-Эрдэнэтийн 65км-т “Mitsubishi Colt” автомашин жолоодож явсан тус аймгийн Сайхан сум хоёрдугаар багийн харъят  эмэгтэй 39 настай А замын хажуу руу онхолдож, зорчигч Орхон Баян-Өндөр сумын харъяат эмэгтэй, 52 настай Б нь нас барсан хэргийг шалгаж байна.

Нийслэлд, 

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо “Монелийн ... тоотод наймдугаар сарын сарын 01-нээс 02-ны хооронд хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад, тус хороонд суух эрэгтэй, 33 настай Б-гийн монгол гэрийн цоожийг эвдэн, “ТСL” /32”/ инчийн LCD зурагт, хивсэнцэр гурван ширхэг зэргийг хулгайлсныг илрүүлэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.                                                  

Баянгол дүүргийн ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт Баянхонгор аймаг Шаргалжуут сумаас түлэгдсэн хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг шалгахад, тус сумын харьяат эмэгтэй гурван настай А нь гэртээ буцалсан хар цайнд түлэгдэж гэмтэн тус эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлүүлж байгааг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх