etoim.mn
photos/6c59j5lnf4bs89pnkmea5l9gk8.png

Улсын Их хурлын 2016 оны сонгуулийн өмнө Монгол Ардын намын удирдлагууд 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хэрхэн хуваарилаж байгаа талаарх ярианы бичлэгийг хийсэн гэх иргэн Г.Доржзодовыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа. Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан өнөөдөр /2017.07.25/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэхүү 90 минутын бичлэгийг олон улсын шинжээчид эвлүүлэг биш гэдгийг нотолсон. Ийм байтал уг бичлэгт дуу хоолойгоо оруулсан М.Энхболд, Ц.Сандуй, түүний зөвлөх Ганбаатар нарыг хууль хяналтынхан шалгалтын ажиллагааг огт явуулахгүй байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлт байна. Гэрч Доржзодовын мэдүүлэг байна. Ийм шалгах үндэслэл байгаа хэдий ч хууль хяналтынхан шалгахгүй юм. Харин эрх баригч намын гишүүд гэрч болох Г.Доржзодовыг хууль бусаар баривчлах гэж цагдаа, хуулийн байгууллагыг ашигласан.  Г.Доржзодовт  эрүү үүсгэх эрх байхгүй” хэмээв.

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын удирдлагуудыг шинэчлэхийг шаардаж буйгаа хэвлэлийн хурлын төгсгөлд онцлов.

 

Иргэн Г.Доржзодов аюулгүй байдлаа ханган УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр амьдарч буй аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

oюун

[66.181.160.18]

2017-07-25 19:54:20

Баасан гуайд маш их и амжилт хүсч байна тань шиг шудрага зоригтой өмгөөлөгч олон байгаасай та заавал ялна амжилт

Зочин

[66.181.184.125]

2017-07-25 16:36:10

Баасан авгай хэнээс байр авснаа мартдаггүй сайн хүн юм Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг шүү

O.Tuul

[202.179.24.52]

2017-07-25 14:13:25

ene hvn hudlaa yrisa vm bailgvi de vnen bol ger orondoo ochihgvi aild hewtej bh ymar hereg bnaa

Zochin

[27.123.214.119]

2017-07-25 13:53:12

Zodov nuugdaad zugtaad bgaa n no toi l bna daa unen munuur yvaa bol aih hereggui bmaar yum