etoim.mn
photos/ecf6bcdd7a13a1b84c2003642e433619.jpg

Энэ сарын 01-нээс Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгууд хэрэгжиж эхэлсэн. Иймд цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Хэвлэлийн хуралд Мөрдөн байцаах алба, Замын цагдаагийн алба, Нийтийн хэв журам хамгаалах газрын төлөөлөгчид оролцлоо. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатын хэлснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсвэл эрхээ хасуулсан, онооны хугацаа нь дууссан иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол тухайн иргэнийг албадлагын сургалтад хамруулна.

Үүний сацуу тодорхой хугацаагаар авто машин жолоодох эрхийг нь хасах шийтгэл хүчинтэй хэвээр байгааг онцлов. Зам тээврийн осол гаргасан жолооч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгоно. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой дөрвөн хуулийг замын цагдаад харьяалуулжээ.

Эдгээр нь

  • Авто тээврийн тухай хууль,
  • Авто замын тухай хууль,
  • Жолоочийн даатгалын тухай хууль,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль юм.

Жолоочийн даатгалын тухай хуульд зааснаар жолооч даатгалаа төлөөгүй бол захиргааны арга хэмжээ авахын сацуу даатгалаа төлөх үүрэг хүлээнэ. Торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан байв.

Харин Зөрчлийн тухай хуульд торгуулийг нэгжээр хэмжих болсноор торгуулийн дүн хэлбэлзэхгүй болж байна. Мөн баривчлах шийтгэлийг дараах иргэдэд ногдуулахгүй болжээ.

  • 14 хүртэлх насны хүүхдүүд
  • Өрх толгойлсон эцэг, эх
  • Жирэмсэн эмэгтэйг баривчлахгүй. Хэрэв эдгээр иргэд замын хөдөлгөөний дүрэм зөрчвөл 15 нэгж буюу 15 000 төгрөгөөр торгох юм.

Зам тээврийн осол гаргасан жолооч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 100 нэгж буюу 100 000 төгрөгөөр торгоно. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэн, замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдвол 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар жолоочийн эрхийг хасдаг байв. Харин энэ сараас эхлэн энэ төрлийн зөрчил үйлдвэл 1 жилээр эрхийг нь хасах аж. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр замын цагдаагийн албад терминал багажуудадаа шинэ праграм хангамж суулгажээ. Мөн зөрчил шийдвэрлэх алба хаагчдынхаа орон тоог нэмжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх