etoim.mn
photos/p1bk8bq5cjf3pocldq81avfjbh1.jpg

 Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх оргодол Т гэгчийг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байхад нь 23 жилийн дараа илрүүлэн баривчилжээ. Баян-Өлгий аймгийн харьяат Т нь 1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлэн тухайн үеийн Баян-Өлгий аймаг дахь Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны 10 дугаар сард хорих ангиас оргон зайлж улмаар БНКазУ-руу гарсан ажээ.  Оргодол этгээд Т нь оргох явцдаа өөрийгөө БНКазУ-д нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлэн бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлснээр 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Одоо оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.   

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

byambuudai

[202.131.243.190]

2017-07-05 15:55:18

Ene metchilen gadaadad amidarch baigaa obshoor danstanguudiig bariad khereg uusgeed zokhikh shiitgeliig ni onoogood uguuchee.