etoim.mn
photos/vp7c6ar7ul694k07nk880hoqs.jpg

Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэл хотоос орон нутаг, орон нутгаас нийслэл хот руу чиглэсэн тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнд оролцогчдын тоо нэмэгддэгтэй холбогдон бүх төрлийн замд үйлдэгдэх зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. 

2016 оны эхний 6 сард ТХХАБАЖЭГХ 876 бүртгэгдэж, ослын улмаас 156 хүний амь нас хохирч, 593 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртэж байсан бол  2017 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд ТХХАБАЖЭГХ 771 бүртгэгдэж, ослын улмаас 181 хүний амь нас хохирч, 530 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авсан нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 12 хувиар, гэмтсэн хүний тоо 11 хувиар буурсан хэдий ч амь нас нь хохирсон хүний тоо 16 хувиар, ялангуяа орон нутгагт 30,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

 

Дээрх осол, хэргүүдийн шалтгаан, нөхцлийг авч үзвэл: 

1.    Хэт ядарсан үедээ, удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог. 2.    Хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх, мөргөх хэлбэрүүдээр, 3.    Согтууруулах ундааны зүйл /архи, дарс, пиво, айраг гэх мэт/ хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 4.    Тээврийн хэрэгслийн гэрэл хэрэглэх журам зөрчдөг,  5.    Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчдөг, 6.    Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах журам, зүйл заалтуудыг зөрчиж, хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцдог.

Жишээ нь: Гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, хөдөлгөөний үед гар утас ашиглах, жолоочийн анхаарлыг сарниулах, түр ба удаан зогсох журам зөрчих, Байрлан явах журам зөрчих, хажуу хоорондын зай барихгүй байх гэх мэтчилэн шалтгаануудын улмаас зам тээврийн осолд өртөж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх