etoim.mn
photos/2058oun5p44i8qbe69t7sngtu6.jpg

2017 оны 07 дугаар сарын 01, 02-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 636 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 443 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 19 хүн гэмтжээ. Үүнээс явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан 5, зорчигч хэлбэрээр 2 нийт 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 49 жолоочийг илрүүлэн саатуулж ажилалаа. Бүртгэгдсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 14 ослын улмаас 17 хүн гэмтэж, 2 хүний амь нас хохирсон, автомашинтай мөргөлдсөн 8 ослын улмаас 2 хүн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон хэргүүдийг ЗЦА шалгаж байна.

Орон нутагт онхолдох хэлбэрээр 5 осол гарсны улмаас 8 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна. Тухайлбал СХД-ийн нутаг Товчоо явах замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч З нь явган зорчигч 56 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон, СХД-ийн нутаг Товчооны замд Sinotruck маркийн автомашин H.Verna маркийн автомашинтай мөргөлдөж жолооч 28 настай Б-н амь нас хохиржээ.

Харин орон нутагт  2017.07.01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг асфальтан замд T.Landcruiser маркийн автомашин онхолдож, зорчигч 67 настай Б, 8 настай А нарын 2 хүний амь нас хохирсон, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Эрийн овоо гэх газар асфальтан замд T.prius маркийн автомашин онхолдож, жолооч 72 настай М, 57 настай Д, 6 настай С нарын 3 хүний амь нас хохирсон хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар, хэлтэст шалгаж байна.

Аялал жуулчлал, амрал зугаалгын улирал ирсэн мөн удахгүй улсын болон аймгуудын баяр наадам, тэгш ойнууд тохиож үргэлжилсэн бүх нийтийн амралтын өдрүүдэд иргэд гэр бүл найз, нөхөд, хамт олноороо хөдөө орон нутгийг ихээр зорьдог билээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд орон нутагт онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 хүн гэмтсэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх