Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1bk36ruku1k0bson1qag1fum1aph1.jpg

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 11 жилийн турш интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдийг баривчилсан талаар тус газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Жанболат мэдээллээ. Монгол Улсын иргэн, Өлгий сумын харьяат Г гэгч 2006 онд хуучнаар Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 60,000,000 сая төгрөгийг завшиж, улмаар БН Казахстан Улс руу оргон зайлжээ. Түүнийг 11 жилийн турш олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсны үр дүнд саяхан иргэний мэдээллээр олж, Монгол Улсад орж ирээд байхад нь баривчилсан байна. Түүнийг одоо аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байна. Мөн аймгийн Цагдаагийн газраас иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахыг  уриалж байна.

Таалагдахгүй байна

9
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zangiagaa zvvgeed

[122.201.28.8]

2017-07-04 09:07:15

setgvvlchded too zaahgvi bol dandaa ingej bichdeg yum, too oilgodoggvi meddeggvi yum bol yadaj hvnees asuuj bai l daa.

SERGELEN HASAG

[122.201.28.8]

2017-07-04 09:04:42

Sergelen hasagiig nutagiihan ni mataad deeliig ni numurvvljee. za naarandaa 11 jil hevtej dee

Зочин

[139.5.216.198]

2017-07-04 08:58:07

Тоо мэддэггүй юмуу даа. 60 000 000 сая төгрөг гэдэг чинь жаран триллион буюу монголоор бол зургаан маш их дэлгэмэл гэдэг тоо байхгүй юу.........................................гэнээ.хиххихи энэ хүний бичсэнийг уншаад хөх инээд хүрэв. дунд сургууль төгссөн юм уу, энэ нөхөр, 60-ийн ард гурван тэг байвал жаран мянга, зургаан тэг байвал жаран сая болно. триллион гэдэг нь маш их дэлгэмэл бишээ, их наяд гэдэг тоо, өөрөөр хэлбэл 60 000 000 -жаран сая, 60 000 000 000 - жаран тэрбум, 60 000 000 000 000 - жаран триллион буюу их наяд болно

irgen

[62.167.114.16]

2017-07-03 23:26:29

too meddeggui hymyys baidag umuudaa 60. say l baina shdee zurgaan teg nemeheer,,60.000.000

Зочин

[188.29.164.171]

2017-07-03 22:14:40

60 say yumuu 60 000 000 yumuu

Зочин

[202.70.46.221]

2017-07-03 20:10:33

Оргон зайлсанбол хөөн хэлцэх хугацаанд ордоггүй юм аа.

lunda

[202.9.42.255]

2017-07-03 19:19:43

odoo barimchlaad yah we dee huun heleltseh hugatsaani duuschihsan 10jil baidag shdee

AAAAAAAA

[131.107.160.18]

2017-07-03 18:45:47

Тоо мэдэх үү

[202.70.46.219]

2017-07-03 17:58:49

[202.131.243.190]-д Тоо мэддэггүй юмуу даа. 60 000 000 сая төгрөг гэдэг чинь жаран триллион буюу монголоор бол зургаан маш их дэлгэмэл гэдэг тоо байхгүй юу.

Зочин

[202.131.243.190]

2017-07-03 17:02:31

60 000 000 сая төгрөг ---- яаж унших вэ . Яг хэдэн төгрөг гэсэн үг вэ