Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/4ov9q0jllj10eh7u4a00sab1nq.jpg

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд Мунзуй хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр өглөө 08:30 цагт хаалттай эхэлсэн боловч шүүгдэгч Нямдоржийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч М.Цэнгүүн нар хурал давхардсан шалгаанаар шүүх хуралдаан хойшилж 2017.08.14-ний 09:00 цагт товлогдлоо. 

Мунзуй хочит Г. Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан өмнө нь 2017 оны зургаадугаар сарын 15-нд болох байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс нэг нь өвчтэй, нөгөө хоёр нь хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн шалтгаанаар хойшилж өнөөдөр болохоор товлогдсон юм. 

Хэргийг эргэн сануулбал шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан. 

Улмаар прокуророос Г.Нямдоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд суллаж, батлан даалтад гаргасан хэдий ч найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм.

Эх сурвалж: Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх