etoim.mn
photos/fdsfdsfdssad.jpg

Өнгөрсөн оны зургадугаар сарын 17-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарч, ойр орчмын оршин суугчдыг айлгаж цочроосон хэрэг гарч байв. Энэхүү хэргийг үйлдсэн гэх “Доён” хочит У.Болдод холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 12-нд шүүх хурал нь болох байсан ч У.Болдын хамсаатан Т.Өлзийжаргал өмгөөлөгчөө сольж, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаагүй гэсэн шалтгаанаар энэ сарын 3-ныг хүртэл хойшлуулсан байгаа юм.

Тэгвэл ирэх даваа гаригт “Доён” хочит У.Болд болон Т.Өлзийжаргал нарыг шүүх юм байна. Хэргийн тухайд, яллагдагч У.Болд, Т.Өлзийжаргал нарт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. У.Болд, Т.Өлзийжаргал нар нь бүлэглэн 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр 20:50 цагийн орчимд, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Таван толгойн гүүрний зүүн талд, Туулын бургасанд согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, галт зэвсэг буюу гар буугаар буудаж танхайрсан гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх