Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a88099a92d7f6e33big.jpg

Энэ сарын 28-нд буюу өчигдөр Замын цагдаагийн албанд нийт 335 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын 265 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 9 хүн гэмтжээ. Үүнээс зам тээврийн осолд 12-14 насны хоёр хүүхэд өртсөн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6, автомашинтай мөргөлдсөн 8, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол тус тус бүртгэгдсэнийг ЗЦА шалгаж байна.

Тухайлбал, Нарны гүүрийн баруун замд Prius-30 маркийн автомашин Honda маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 21 настай А гэмтсэн. Архангай аймгийн Их Тамир сумын нутаг шороон замд Kia Bongo маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 78 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 39 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллажээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх