Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/14985266385951b3ae65985.jpg

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх сарын 6-нд болно. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч, өмгөөлөгч байхгүй гэх шалтгаанаар ирэх сарын 6-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Өмнө нь шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж,  зургаадугаар сарын 12-ны өдөр болох хурал 11 хоногийн хугацаатайгаар хойшлогдоод байсан юм. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт буруутган шүүх юм. 

Тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан. Энэ талаараа Г.Шийлэгдамба хорихоос илгээсэн захидалдаа" өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан" хэмээн дурьдсан байдаг. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх