Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/gansuh_2.jpg

Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг энэ сарын 29-нд буюу ирэх пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ. Түүний хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан ч А.Гансүх нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан билээ. Улмаар давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг өнгөрсөн 20-ний өдөр хэлэлцэх  байсан ч А.Гансүх өмгөөлөгчөөсөө татгалзсанаар энэ сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулаад байсан юм. 

Хэргийг сануулбал, “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгасан.

Тодруулбал уг хэрэгт,  “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл болон УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “МТЗ”-ын ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарыг шалгаж эхэлсэн юм. Мөн “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх