etoim.mn
photos/522.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан байгаа.

Захирамжаар, сонгуулийн санал авах өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор томоохон захууд болон худалдааны төвүүд амарна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан, энэ сарын 26, 27, 28-ний өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байгаа. Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газраас иргэдийг жагсаал цуглаан зохион байгуулахгүй байх бусдыг турхирсан арга хэмжээнд оролцохгүй байх, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх