Баянгол дүүргийн прокурорын газрын тус дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Цэргийн штаб, Бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон харьяа Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд шалгалт хийжээ.
Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэж байгаа эсэхийг өнгөрсөн оны сүүлийн хагас жил, 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар шалгасан байна. Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нийт 6211 материалыг хянаж, давхардсан тоогоор 348 зөрчил илрүүлж, 1 захиргааны шийтгэврийг хүчингүй болгож, 4 захиргааны шийтгэвэрт өөрчлөлт оруулжээ.