Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1p4454hsjqr5rs7srp5eo3c6tq.jpg

“Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Адриана Лима Испанийн “Harper Bazaar” сэтгүүлийг чимэхээс гадна сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

-Бүх эмэгтэйчүүд давтагдашгүй. Таны бодлоор сайхан харагдахын тулд хүмүүс биеийнхээ аль газартаа илүүтэй анхаарах хэрэгтэй вэ?

-Бүх хүн давтагдашгүй. Хэрвээ чи хэн нэгнийг дуурайж, ижилхэн болох гэж оролдох тусам өөрийгөө алдаж буйтай ижил. Тиймээс өөрийнхөө давтагдашгүй байдлыг хэн нэгнийг дуурайхад зориулах хэрэггүй хэмээн зөвлөж байна. Миний бодлоор сайхан харагдахын тулд заавал өдөр бүр үнэтэй салоноор үйлчлүүлж, үсээ засуулах хэрэггүй. Ер нь сайхан харагдах хамгийн чухал энгийн зүйл бол цэвэрхэн арьс. Арьс цэвэрхэн бас булбарай байхад үсээ угаагаагүй, усанд ороогүй байсан ч сайхан харагддаг. Үсээ будаж, үнэтэй гоо сайхны бараа хэрэглэхээсээ илүүтэй арьсныхаа эрүүл мэндэд гойд анхаарлаа хандуулах нь зөв.

Өөгүй цэвэрхэн арьстай хүн гэж байхгүй. Таны арьс гайхалтай сайхан харагдаж байна. Та арьсаа хэрхэн арчилдаг вэ?

-Бүх зүйл асуудалтай нүүр тулдаг. Миний арьс их мэдрэмтгий. Тийм учраас их арчилгаа шаарддаг. Хамгийн гол нь арьсаа үргэлж чийгтэй байлгах хэрэгтэй. Арьс яг л ургамал, ногоо шиг.

-Чийглэх байлгахын тулд ямар алхам хийх вэ?

-Тогтмол цагтаа усанд орох, 14-21 хоногт нэг удаа саунд суух.

-Таны арьсан дээр юм гардаг уу?

-Мэдээж хэрэг. Нэг удаа “Victoria's Secret” шоуны өмнөхөн миний дух болон эрүүгээр юм гарсан. Зохион байгуулагчид намайг арьсаа арчлаагүй гээд л буруутгасан. Би ч бэлтгэлээ дуусгаад  шууд л гоо сайхны салон руу гүйсэн.

-Туранхай байхын тулд заавал хатуу дэглэм барих хэрэгтэй юу?

-Үгүй ээ. Чи эрүүл хүнс болон эрчимтэй хөдөлгөөний ачаар илүүдэл жинг ялан дийлэх болно. Хатуу хоолны дэглэм барих нь ходоодонд сөргөөр нөлөөлнө. Тиймээс эрүүл хүнс хэрэглэх хэрэгтэй. Илчлэг багатай хүн таныг эрч хүчээр дэмжих болно.

-Таны хоол идсэний дараа дасгал сургуулилт хийдэг гэж сонссон.

-Би махан болон илчлэн өндөртэй хоол идсэнийхээ дараа 1-2 цаг боксоор хичээллэж, идсэн илчлэгээ шингээдэг. Харин илчлэг багатай зүйл идсэнийхээ дараа усанд сэлэх зэрэг хөлс бага ялгаруулдаг дасгал хөдөлгөөн хийдэг.

-Идсэнийхээ дараа үргэлж хөдөлгөөн хийдэг үү?

-Тийм ээ. Өөхийг бага байгаа дээр нь тарааж, үгүй хийх хэрэгтэй.

-Тэгэхээр та ч гэсэн таргалалтаас айдаг гэсэн үг үү?

-Мэдээж хэрэг. Эмэгтэйчүүдийн гол дайсан бол таргалалт. Таргалалтаас үргэлж айх хэрэгтэй. Таргалттай сайн тэмцэхгүй бол өөх тос чиний биеийг удирдана. /инээв/ Би энэ үгийг үргэлж залуустай уулзахдаа хэлдэг юм. Тэдэнд энэ үг инээдэмтэй мэт санагддаг. Гэхдээ энэ бол гашуун боловч үнэн үг.

-Таны хувийн амьдрал үргэлж л олны анхаарлыг татдаг. Энэ бүхэн танд дарамттай санагддаг уу?

-Миний хувийн эзэмшилд халдахгүй алсаас ажиглах бол асуудалгүй. Харин надтай ойртох хэрэггүй хэмээн зөвлөмөөр байна.

-Мэтт Харвей та хоёрын харилцаа аль шатандаа явж байна. Гэрлэх бодол байна уу?

-Энэ асуултыг алгасмаар байна.

-Та яагаад тамирчин залуусыг сонгодог юм бэ?

-Тэд хүчирхэг бас эрүүл чийрэг.

 

Shuud.mn

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.21.106.160]

2017-06-20 12:09:52

targalalt bol daisnaar barahuu parazit shimegch oortoo itgelgui bdl ooriigoo garguund ni hayh busdad ataarhah shaltgaan boldg yer ni buhii l muu muuhai buhnii undes