etoim.mn
photos/14974970625941fde64e473.jpg

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрт  гал гарсан харамсалтай хэрэг гарсан. Уг асуудлаар ОБЕГ-аас дөнгөж сая Шадар сайд У.Хүрэлсүхэд мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд "Үйлдвэрийн зориулалттай тус байгууламж нь 1981 онд баригдсан 2 давхар төмөр бетон хана, тулгуур баганатай, тэнхлэгээрээ урт нь 198 м, өргөн нь 126 м, эргэн тойрондоо авралтын 9 гарцтай, шатах материал ихтэй байсан тул шаардагдах хүч хэрэгслийг яаралтай төвлөрүүлж, гал түймэр унтраах штаб байгуулан тархалтыг зогсоох арга хэмжээг авахын тулд гал түймэр унтраах хэсгүүдийг тус обьектын зүүн талд 2, хойд талд 1, баруун талд 2-ыг тус тус байгуулан ажиллалаа. Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас 8, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч ажиллаж байна.

Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас 5 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас 7 тн-ы багтаамжтай ус тээвэрлэгч 6, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулж байна.

Тус байгууллагын дээврийн талбай нь 30 м.кв. Дээвэр нь маш бат бөх байдлаар тоноглогдсон тул гал унтраах үйл ажиллагаанд нэлээд хүндрэл учирлаа. 

Дээврийг задлахад хүчилтөрөгчийн нөлөөллөөс гэнэт их хэмжээний гал гарах эрсдэлтэй байсан тул байгууламжийн үндсэн хийцийг задлах замаар техник, төхөөрөмжийг аврах ажиллагааг яаралтай авсан. ОБЕГ-ын албан хаагчид "Говь компанийн тоног төхөөрөмжүүдийг галаас аварч чадсан"" гэлээ. 

Мэдээллийн дараа ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүгээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Урьдчилсан байдлаар галын шалтгааныг тодруулсан уу? 

-Галын шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Цагдаагийн байцаагч, онцгой байдлын шинжээч нар ажиллаж байна. Хариу 14 хоногийн дараа гарна. 

-Одоогийн байдлаар хохирлын хэмжээ хэр байгаа юм бол?

-Үйлдвэрт учирсан хохирлын хэмжээг шалгалтын явцад тогтооно. 

-Барилгын нийт хэдэн хувь нь галд өртсөн юм бол?

-Барилга байгууламжийн хэдэн хувь нь галт өртсөнийг хэлж мэдэхгүй байна. Хэчнээн хувь нь галт өртсөнийг шалгадаг байгууллага нь шалгаж тогтооно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

МӨНХЖАРГАЛ Ц

[183.81.171.134]

2017-06-15 14:40:20

ГОВИЙН НООЛУУРЫГ ХУДАЛДАН АВЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ СЭРГЭХЭД ТУСАЛЪЯ МОНГОЛЧУУДАА