Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/zad.jpg

ЦЕГ-аас ирүүлсэн мэдээллээр 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1149 хэрэг гарсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулвал тодорхой хувиар буурсан гэж үзэж буй.

Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4.6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2.7 хувиар буурсан.

Харин нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 219 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн шинэ хуульд заасанчлан гэр бүлдээ агсам согтуу тавьж, гэр бүлийн гишүүдээ айлгаж ичээж, доромжилж, зодох зэрэг хүчирхийлэл үйлдсэн гэх 310 иргэнийг баривчлах ялаар шийтгэжээ. Өмнөх хуулиар удаа дараа гэмтээсэн тохиолдолд торгоод орхидог байсан бол шинэ хуулиар зөрчил болон гэмт хэргийг салгаж хариуцлага хүлээлгэдэг болсон юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх