etoim.mn
photos/muN.jpg

Цаг үеийн асуудлаар МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

 -Танд энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд Монгол Үндэсний    Ардчилсан Нам байгуулагдсан өдрийн мэнд хүргэе!

-Баярлалаа. Манай намын бодлогыг дэмждэг, үндэсний үзэл хөгжлийн гарц гэсэн итгэл үнэмшилтэй олон мянган иргэддээ талархаж явдгаа намынхаа удирдлага. гишүүдийнхээ нэрийн өмнөөс танай сониноор дамжуулан уламжилъя.

-Монгол Улсын Дээд шүүхэд өнөөдөр улс төрийн 24 нам бүртгэлтэй байдаг. Танай намын үзэл баримтлал бусдаасаа юугаараа ялгагдаж байна, олон түмэнд бодлого чинь хир хүрч байна гэж бодож байна?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд Монгол Үндэсний Ардчилсан Нам маань Үндэсний Шинэ Нам нэртэйгээр байгуулагдаж байлаа.

Бид үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзлийг тулган гурван чулуугаа болгон, Монгол Улсын үндсэн хуулийг үндэсний үзлээрээ шүүн тунгааж байж өөрчлөх замаар Монгол төрийг шинээр урлан бүтээнэ гэж тунхаглаж гарч ирсэн.

Аль ч нийгэм шинэ юм бүхнийг хүлээж авахдаа хойрго байдаг. Үндэсний үзлийг тугаа болгосон шинэ нам үүсч, үндсэн хуулийн шинэчлэлийн талаар ярьж эхлэхэд зарим улс төрчид тухайлбал Бат-Үүлээс эхлээд юун элэрсэн баларсан үндэсний үзэл, даяаршиж буй нийгэмд хоцрогдсон юм ярилаа, фашист нам байгуулах гэлээ гээд, зарим нь юун 5-р үндсэн хууль энэ хууль шиг сайн юм байхгүй гээд л... Харин одоо хүн болгоны амнаас үндэсний үзэл гардаг болж, бүр зарим нь үндсэрхэг хэт явцуурсан, бусдыг үзэн ядах. бусадтай дайсагнах үзэл болгон дэвэргэж байна.

Бид тэгж номлоогүй. тэгж заагаагүй шүү дээ Их эзэн хаан Чингис маань мянган жилийн явдлыг нэгэн өдөр мэт сэтгэ хэмээн сургасан байдаг. Манай монголын түүхийг 300-500 жилээр ухрааваас өнөөдрийн Дорнодын харъяат маань Сунгари мөрөн хавийн уугуул, Улаанбаатарын уугуул гээд байгаа хүмүүс Енисей мөрөн хавийн эсхүл Хөх, шар мөрөн хавийн уугуул болж болох тийм өргөн уудам газар нутагт нумны хөөч шигээ тэлж, хавчиж явсан үндэстний хувьд өнөөдөр нэг хэл, соёл, нэгдсэн төр, нийтлэг сонирхлоо хамгаалж, даяаршиж буй дэлхийн дээвэрт орших улсыг цогцлооход хуваагдан бутаргах бус нэгдэн нягтрах, талцаж бус, цэгцэрч зүтгэхийг бид номлож ирсэн.

Үндэсний үзэл бол монгол ухаанаар төрт ёсныхоо аугаа түүхэн уламжлалд түшиглэн, монгол түмнээ тэтгэж хөгжүүлж чадах Монгол төрийг урлан бүтээх үзэл юм. Монголчуудын төрөө дээдлэх сэтгэлийн охийг хураах, итгэлийг нь дааж чадах төртэй болох үзэл юм. Дэлхий даяар тархсан бум түмэн Монголчуудын сүлд улсыг цогцлоох их үзэл юм.

-Та бүхэн арав гаруй жил зүтгээд энэ хүсэл, зорилго чинь биелэгдэх найдвар байна уу. Миний харахад тийм их амжилтад хүрсэн нь үгүй л болов уу?

-Би хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр хүссэн амжилтадаа хүрэхэд бэрхшээл байна. Үүнийгээ би гурван зүйлээр тайлбарлая.

Нэгд Монголчуудыг нэгдсэн үзэл санаанд зангидахад төрийн тогтолцоо, энэ их хуваагдал, намчирхал, талцал, улс төржилт саад болж байна.

Хоёрт. Манай нам үндэсний хуваагдлыг дэврээхгүйн тулд гишүүнчлэлийн хойноос хөөцөлдөхгүй гэдгээ анхнаасаа тунхагласан. Үүгээр өөрсдийгөө ухамсартайгаар чөдөрлөсөн.

Гуравт. Үндэсний үзэл бол Монголчуудын яс, цус, маханд оршдог элэг, зүрхний үзэл учраас түүнийг аль нэг нам гишүүнчлэл нэрээр нэг хэсэгт нь наах, үндэсний сүлжээтэй намууд. МАН, АН-ын эсрэг сөргүүлж тавин зохион байгуулах гэж оролдох нь үзэл санааг мухардалд оруулж Монголын язгуур эрх ашигт хохирол учруулах урхагтай.

-Монгол үндэсний ардчилсан нам гишүүнчлэлээр хөөцөлдөхгүй гээд байдаг гэтэл үндэсний үзэл газар аваад түүнийг нь зарим нам өөриймшүүлээд улс төрдөө ашиглаад байх шиг байна. Танай нам орон зайгаа бусад намуудад алдаад байна уу? Энэ талаар таны бодол? Гуравт. Үндэсний үзэл бол Монголчуудын яс, цус, маханд оршдог элэг, зүрхний үзэл учраас түүнийг аль нэг нам гишүүнчлэл нэрээр нэг хэсэгт нь наах, үндэсний сүлжээтэй намууд. МАН, АН-ын эсрэг сөргүүлж тавин зохион байгуулах гэж оролдох нь үзэл санааг мухардалд оруулж Монголын язгуур эрх ашигт хохирол учруулах урхагтай.Хоёрт. Манай нам үндэсний хуваагдлыг дэврээхгүйн тулд гишүүнчлэлийн хойноос хөөцөлдөхгүй гэдгээ анхнаасаа тунхагласан. Үүгээр өөрсдийгөө ухамсартайгаар чөдөрлөсөн.

-Уг нь МАН, АН манай үзэл санааг өөриймшүүлсэн бол бид талархан хүлээн авна. Бид бодлого боловсруулаад нийгмээ талцуулахгүйгээр талцал хуваагдлын туйлд хүрсэн МАН, АН намуудад үзэл санаагаа ойлгуулах, төрийн бодлого болгох нь илүү зөв гэж үзэж байсан. Харамсалтай нь таны хэлж байгаа шиг Ардчилсан нам манай үзэл санааг авсан бус, харин ардчилсан намаас нэр дэвшигчийн баг маш хортой популист аргаар төлөвшөөгүй ард түмний ухамсараар тоглож байгаа нь монголын эмгэнэл, үндсэн хуулийн хямралаас улбаатай улс төрийн намуудын төлөвшил, нийгмийн өнөөгийн дүр төрх, бидний өнгөрсөн 27 жилд байгуулсан нийгмийн хам шинж юм даа.

-Танай нам удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж оролцохоор шийдэж мэдэгдэл гаргасан. Ямар үндэслэл, шалтгаан байна?

-Дурьдаад байвал олон шалтгаан байнаа. Нэгд. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед улс төрийн тогтвортой байдал онцгой чухал.

Хоёрт. Нэг нам хууль тогтоох байгууллагын үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй улс төрийн таатай боломжийг богино, дунд хугацаанд хадгалах хэрэгтэй байна. Мөн түүхэн энэ боломжийг ашиглан Монгол Улсын Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар төр засгийг бүтцийн болон бүрэлдэхүүний хувьд тогтвортойгоор ажиллах, хөгжлийн бодлогын тасралтгүй хэрэгжилт, залгамж чанарыг үргэлжлүүлэн өртөөлдөг эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй юм.

Гуравт. Бид бүтэн жил хөөцөлдөж байж олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж эхлээд байна. Үүнийг дагаад хандивлагчид, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэдэг зүй тогтолтой. Тэгэхээр хөрөнгө оруулагчид, хандивлагчдын итгэлийг хүлээх замаар хямралт байдлаас гарахад хөтөлбөрийн үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах шаардлага байгаа.

Дөрөвт. Хариуцлага эзэнтэй байх естой. Төрийн өндөрлөгүүд намчирхаж ханддаг байдлыг таслаж бодлого шийдвэр нэг мөр гардаг байх үүднээс Монгол ардын намд эрх мэдлийг бүрэн өгч, үүрэг хариуцлагыг бүрэн үүрүүлэх хэрэгтэй.

Тавд. Миеэгомбын Энхболдыг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллагуудыг тэргүүлж, улс төрийн ууган намыг удирдаж байсан ажлын туршлага, төрийн удирдлагын мэргэшсэн чанар нь Монгол төрийн нэр хүндийг өргөх. үндэсний эв нэгдлийг хангах, шийдвэрлэж чадаагүй олон асуудлын шийдлийг олоход хамгийн тохирох кандидат гэж манай намын удирдах зөвлөл үзсэн.

-Энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч дэвшиж байгаа та тэдгээрийн давуу болоод сул талыг яаж харж байна?

-Би дүгнэлт хийх нь хир зөв юм бол мэдэхгүй юм. Манай намын судалгаа гэхээсээ илүүтэй улс төр, нийгэм судлаачийн хувьд санаагаа хэлж болох юм. Ер нь бол манайд удирдагчдаа бэлтгэдэг тогтолцоо маш муу байгаа гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Би чинь хуучин тогтолцооны бас нэг бэлтгэл кадр, намын гишүүнд элсүүлэхээр судлагдаж байсан л гэсэн үг. Социализмын үед маш өндөр шалгууртай, үнэхээр сайн бэлтгэдэг байж

Ерөнхийлөгчид дэвшигчдэд уг нь тийм л шалгуураар хандах ёстой юм. Өнөөг хүртэл өнгөрүүлсэн замнал, мөр нь юу билээ, улсын ерөнхийлөгч болж болох хүн мөн үү үгүй юу гэж? Түүнээс биш улс орноо ингээд хөгжүүлчих юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс хэдэн мянгаараа л байгаа шүү дээ Тийм үү?. Ийм өнцгөөс хандвал Ганбаатар олон түмний сэтгэл санааг татаж чаддаг, одоогийнхоор Пи Ар сайн хийх боловч бодит зүйлд бүтээлчээр хандаж, зөв бодлого гаргаж чадахгүй. Сэтгэлгээний удирдамж нь яавал сонгогчдод таалагдах бол гэсэн хандлагатай байдаг. Би С.Ганбаатарын надад төлөвлөгөө байна гэдэг лекцэнд суусан. Дараа нь уулзахдаа таны лекц ихэнх нь афоризм, шүүмж хоёр л байна. Яг төлөвлөгөө гэх юм маруухан байна л гэж шууд хэлсэн.

 

М.Энхболдын хувьд багаар сайн ажилладаг байдал ажиглагддаг. Хүн удирдах, ажиллуулах ур ухааныг намын хууччуул, намын дээд сургууль удирдаж байсан ааваасаа ч уламжилж авсан юм байдаг байх. Хот удирдаж байсан үетэй нь холбож газар мазар гээд л байдгийн. Би ч бас шүүмжлэлтэй л ханддаг. Гэхдээ Их Монгол, Баян Монгол. Ривер гарден. Олимп хотхон. Нархан, Алтай хотхон. Маршал, Ургах наран, Хурдын хорооллуудыг харахаар хот руу чиглэсэн энэ их урсгалыг нийслэл маань дааж амьдрахад ирээдүйтэй ажлууд эхлүүлсэн юм байна даа гэсэн бодол төрдөг юм.

Хамгийн гол нь Монгол Ардын Намд төр, нийгмийн удирдлагын санамж, программ, мэдлэг бас механизм хадгалагдаад байгаа юм. Үүнийгээ гээчихвий л гэж санаа зовниж байгаа учраас илүү бэхжүүлж авах хэрэгтэй гэдэг дээр сэхээтнүүд байр сууриа нэгтгэх хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхийлөгч чинь бие даасан институт. Зүгээр нэг хүний удирддаг компани байдлаар ажиллаж хэрхэвч болохгүй биз дээ. Энэ бол МАН-аас нэр дэвшигчийг дэмжих нэг чухал үндэслэл юм.

Х.Баттулга нэр дэвшигчийн хувьд миний сайд байсан хүн. Надад төрийн өндөр албанд ажиллах хоёр, гурван боломж үүсч, санал бодитойгоор тавигдаж байсан үе бий. Би үндсэн хууль ийм байхад төрд ажиллахгүй л гэдэг байлаа. Харин Х.Баттулга сайд үйлдвэр хөдөө аж ахуйн сайд болоход би өөрөө тийшээ очихыг хүссэн юм. Надад өөр яамны дэд сайд санал болгосон ч би очвол зөвхөн ҮХААЯ өөр хаана ч үгүй л гэсэн. Яагаад гэхээр би Х.Баттулга сайдад маш том төлөвлөгөө байна. Том стратеги. том зорилго байна гэж ойлгож, найдаж байсан юм. Үнэхээр ч том хүсэл бол харагдаж байсан. Харамсалтай нь суурь судалгаа, үндэслэл, бодлого, төлөвлөлт, ТЭЗҮ нүүд ихэнх нь алдаатай байсзн Буудайн экспорт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, арьс ширний үйлдвэрийн парк, ноос, ноолуурын үйлдвэрийн хөрөнгө оруулалт, 888 төсөл, төмөрлөгийн цогцолбор байгуулах, төслүүдийн санхүүжилтийн схем, мал эрүүлжүүлэх бодлого гээд олон асуудлаар байр суурь, санал хол зөрүүтэй байсан. Үүнийг тухай бүрд нь би хэлж байсан. Үүнийгээ ч хэн хэн нь ойлгодог байсан Бид хоёрын онол зөрж байна. Чи битгий оролцоорой, би тэрэнд даалгая л гэдэг байсан. Одоо эргээд харахад миний зөв байжээ.

Х.Баттулга сайд Сидней Аустин, Бостон консалтинг, Ворлей Парсонс гээд олон улсад нэр хүндтэй гадны зөвлөх компаниудын нэр барьсан улс орнуудын мөнгөн дээр ажилладаг агентуудын монголын хөрсөнд бууж хэрэгжихээргүй санаа. төсөл нэртэй цааснуудад шинжлэх ухааны үндэслэлтэй шүүлтүүргүйгээр итгэсэн нь олон чухал төслүүдийг гацаахад нөлөөлсөн. Энэ бол Монгол төрийн судалгаагүй, бодлогогүй байгаагийн хамгийн тод жишээ юм.

Сайн боловсруулсан бодлого байгаад тодорхой салбар, тодорхой төслийг зүтгүүлээд ард нь гарч чадах хүч чадвар, тэмүүлэл зүтгэл Х.Баттулгад бий. Үүнийг бид бүтээн босгосон олон ажлуудаас нь мэднэ шүү дээ. Харин бодлого бол өөр.

Уран бүтээлч хүний дэврүүн сэтгэл, хийсвэр сэтгэлгээгээр санаанд бууснаа бодлого гэж ойлгоод, амьдрал практикийн туршлагагүй залуусаар цаас анимэшн бэлдүүлээд, түүнийгээ төсөл гэж ойлгоод монгол улс хөгжинө гэж байхгүй гэдгийг бид цаашид ухаарах цаг болсон. Ийм учраас үндсэн хуулиа өөрчилье. Бодлогоо цэгцлэе. Бүс нутгийнхаа төлөөлөлттэй уялдуулая, төрөө бүтэц, бүрэлдэхүүний хувьд тогтвортой байлгая, төрийн санхүүг хянадаг, давхар хянадаг тогтолцоотой болоё л гээд олон жил яриад байгаа юм

Мөрийн хөтөлбөрүүдийг харвал Нэг зорилготой нэгдмэл үзэл бодолтой Эвтэй, ээлтэй төрийг цогцлоох, өрх гэр бүлийн хөгжлийг, баялгийн тэгш хуваарилал гэсэн М.Энхболдын хөтөлбөр, 30 гэр бүлийг тэжээдэг бус 3 сая гаруй иргэдээ дэмжих Х.Баттулгын бодлого, С.Ганбаатарын иргэний нийгмийн төлөвшилд суурилсан өөр гарц гээд сайн сайхан санаанууд тусгагдсан байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ өнөөгийн төрийн тогголцоо сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжих бололцоо олгодоггүй гэдгийг бид олон сонгуульт хугацаанд хангалттай харсан.

Харин үндсэн хуулиа өөрчлөх ажлыг санаачлан эхлүүлсэн их хурлын дарга М.Энхболд болон бусад нэр дэвшигчдэд ерөнхийлөгн болоод өмнөх ерөнхийлөгч нар шиг үндсэн хуулиа шинэчлэх өөрчлөлт. шинэчлэлтийн энэ их ажлыг бүү зогсоогоорой хэмээн хүчээнгүйлэн хүсэх байна.

-Мөнх хөх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай!

Ж.Зол

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх